Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны нэг үндсэн зорилт бол сургалтын процессыг улам боловсронгуй болгож сайжруулах асуудлыг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нарийн боловсруулах асуудал юм. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сурагчдад бие хүний шинж төрх төлөвшин бүрэлдэх явц, хүүхдэд нөлөөлөх хүмүүжлийн системтэй үйлдэл, түүний нөлөө, үр дагавар, сурагчдаас өөрийгөө биеэ хүмүүжүүлэхийн сэтгэл зүйн үндсийг судална. 

Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны нэг үндсэн арга бол ажиглах арга  юм. Хүүхдийн зан төлөв, биеэ авч яваа байдал, ёс суртахууны шинжүүд болон сэтгэц, оюун ухааны чанарууд, тэдгээрийн амьдрал үйл ажиллагааны явц яаж илэрч, хөгжин төлөвшиж байгаа төлөвлөгөө, дэс дараа, системтэй ажиж судлах процессыг ажиглах арга гэнэ. Ажиглах аргаар хүүхдийг судлахдаа дор дурдсан зарчмуудыг баримтлах хэрэгтэй. Үүнд: 


  1. Хүүхдийг сургалт хүмүүжилийн ажлын жирийн нөхцөлд ажиглан судлах.  Ийм нөхцөлд явагдсан судалгаа нь хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг үнэн зөв илрүүлж тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийн ажлыг системтэй, нарийн төлөвлөх нөхцөлийг буй болгодог байна. 
  2. Хүүхдийг судалж ажиглахдаа түүнд байдаг бие хүний бүхэл бүтэн шинж чанараар нь нарийн судлах зарчмыг баримтлах, хүнд байдаг сэтгэл зүйн нарийн бүрдлийг харгалзахгүйгээр түүнийг зөвхөн ганц нэгэн шинжээр нь ажиглаж судлах нь түүний тухай мөчид, буруу төсөөллийг өгөхөд хүргэнэ. 
  3. Хүүхдийн бие хүний шинж төрхийг үнэн зөв таниж мэдэх ажиллагаа нь объектив бодит материал дээр тулгуурласан байх. Өөрөөр хэлбэл хүүхдийг  ажиглан судлах ажил субъектив хандлагатай байж болохгүй. Ийм учир ажиглалт нь өдөр бүр системтэй бөгөөд илэрч буй чанарууд нь баримт материалаар гарцаагүй батлагдсан байх шаардлагатай. 
  4. Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг ажиглан илрүүлэхдээ түүнийг хүрээлэн байгаа орчны нөхцөлтэй нягт холбож ойлгох нь чухал.
  5. Хүүхдийг ямар нэгэн тодорхой хугацаанд  үргэлжлүүлэн  судалж, түүний хувийн онцлог чанарыг хөгжил, хөдөлгөөнд нь ажиглан судлах хэрэгтэй. Хүний хувийн чанар нь түүний амьдрал, үйл ажиллагааны  хувьсгалт, өөрчлөлттэй уялдан хөгжиж  өөрчлөгдөж байдаг юм. 
  6. Хүүхдийг ажиглан судлахдаа түүний амьдран буй хамт олны дунд нь судлах нь чухал. Хүний ямагт хамт олны нэг хэсэг байдаг учраас нэг хүний хувийн онцлог нь нийт хамт олны онцлог чанаруудаар тодорхойлогдоно. 


Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны өөр чухал аргуудын нэг бол харилцан яриа, бичгээр асуулга явуулах, зохион бичлэг  хийх арга юм. Эдгээр аргуудыг хэрэглэсний дүнд хүүхэд өөрөө өөрийнхөө дотоод сэтгэл, бодол санаа, үзэл итгэлээ нэгэнт нэгэнгүй илэрхийлэн илчилдэг юм.  Сэтгэл судлалын ухааны шалгарсан аргын нэг бол туршилт, сорилын арга юм. Хүүхдийн насны ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаанд туршилт, сорилын аргыг жирийн ба лабораторын  гэж хоёр ангилдаг.

Сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, хэл яриа, сэтгэхүй зэрэг сэтгэцийн процессыг судлахад лабораторын  туршилтыг өргөн ашигладаг. Хүүхдийн насны ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаанд ялангуяа хүүхдийн авъяас билгийг судлахад тестийн аргыг өргөн хэрэглэдэг. Тестийн арга бол техникийн нарийн ажиллагаа шаардахгүйгээр хүний сэтгэцийн ямар нэг үзэгдлийг богино хугацаанд шалган сорих процесс юм.

Рефлексийн онол

2010 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Amarbayasgalan

Рефлексийн онол 

17 зууны 1 хагаст рефлексийн тухай анхны үзэл санааг Францын эрдэмтэн Р.Декарт дэвшүүлсэн юм.Үүнээс хойш 100 жилийн дараа “рефлекс” хэмээх нэр томъёо шинжлэх ухаанд сая орж ирсэн байдаг.

Энэ зууны үеийн өөр нэгэн томоохон ололт бол зан байдлын /зан төрхийн/ рефлекст шинж чанарын нээлт юм.Рефлексийн тухай анхлан Декарт физикийн онолдоо өгүүлсэн байдаг.Уг ойлголт нь амьд биеийн төрх,байдлыг тусгасан ертөнцийн ерөнхий механик дүр зургийг дүрслэх боломжийг өгсөн юм.Амьд организм болон түүний гүйцэтгэх үүргийг үзэл бодлын шинэ өнцгөөс харж,хүний биеийн бүтэц зохион байгуулалт,үйл ажиллаагааны судалгаанд жинхэнэ эргэлт гарч байсан тэр цаг үед Декартын үзэл баримтлал төлөвшсөн байдаг.Цусны эргэлтийн механизмйн талаарх Гарвейн нээлт биологийн үзэгдлүүдийг тодорхойлдог хүчин зүйлс нь “мөн чанар”болон “хэлбэр” хэмээн үздэг байсан дундад зууны үеийн биологийн үзэл санаанд аймшигтай цохилт өгсөн юм.

Английн эмч,орчин үеийн физиологи,эмбриолгийн шинжлэх ухааныг үндэслэгч Гарвейн Уилъям /1578-1657/ нь цусны эргэлт их,бага хоёр янзын тойргоор явагдана гэж үзэж,бүх амьд организм өндгөн эсээс үүсдэг гэсэн санааг анх дэвшүүлж байжээ.

Зан төрхийн рефлекст шинж чанарын тухай Декартын нээлт нь түүний шинэ үзэл баримтлалынх нь үр дүн байсан ч мэдрэлийн тогтолцооны талаарх мэдлэгийн түвшин нь хангалтгүй байснаас рефлексийн тухай таамаглал нь онолын гүн бат үндэслэлтэй байж чадаагүй аж.

Декартын сэтгэц-физиологийн онол шинжлэх ухааны ач холбогдлоороо Гарвейн онолд хүрч чадаагүй ч материалист детерминизмийн зарчмыгбататган бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Гарвейн нь уг зарчмыг организмын дотоод үйл ажиллагааны тогтолцоо талаас нь баталсан бол Декарт амьдралын хамгийн нарийн төвөгтэй хүрээнд детерминизмийн шинэ арга зүйг нэвтрүүлэх эрин үеийг нээж,амьд талаарх детерминист чиг хандлагыг дэлгэрүүлсэн аж.Мэдрэлийн төв болох уураг тархи болон түүнээс радиус хэлбэртэйгээр тархдаг мэдрэлийн “сувгууд”-аас бүрдсэн мэдрэлийн машины тусламжтайгаар бие махбодийн дотор харилцаа холбоо тогтдог.зүрхний цохилт ,цусны эргэлтээр бусад эрхтнүүдийн байдлыг амархан тогтоож болно гэж Декарт үзэж байв.

Декарт “рефлекс”хэмээх нэр томъёог хэрэглээгүй ч түүний бүтээлүүдэд рефлексийн талаарх үндсэн санаанууд хангалтай тодорхой дурьдагжээ.Декарт нь хүний үйл ажиллааг амьтныхаас эрс өөр гэж үзэж,рефлекс мэдрэлийн тогтолцооны үндсэн шинж юм гэсэн санааг дэвшүүлсэн гэж И.П.Павлов тэмдэглэсэн байдаг.

Рефлекс нь тусгал юм.Рефлексийн тухай ойлголт бий болсон нь хараа зүй болон механикийн шинжлэх ухаануудын ололт амжилтын ачаар бүтээгдсэн сэтгэц-физиологийн загваруудыг хэрэглэсний үр дүн байв.Зан төрхийн янз бүрийн дүр зургийн үндэс нь мэдрэл булчингийн анатомийн бүтэц зохион байгуулалт төдийгүй түүний өөрчлөлтийг тусгадаг бие эрхтний бэлэн байдал юм.Төв рүү тэмүүлсэн мэдрэлийн утсууд судлууд_ын нөлөөллөөр гадаад төрх байдлаа өөрчилсөн уураг тархи түүний эд эсүүд өмнөх байдалдаа яг таг эргэн ордоггүй гэж Декарт үзэж байв.Декартийн дараа үеийн натуралистуудийн дунд мэдээлийн үйл ажиллагаа нь сэтгэцийн хүчин чадлаас хамаарна хэмээн үзэж цаг мэтийн аливаа автомат механизмын үйл ажиллагааг дээрхийн адил тайлбарладаг үзэлтнүүд сүрхий олшрох хандлагатай болжээ.

Декарт ч арга зүйн хувьд үүнтэй төстэй дүрмийг баримталж байсан юм.Тэрбээр бидний биеэрээ мэдэрч байдагзүйлийг амьгүй зүйлс ч мэдэрч болно гэж үзсэн байдаг.Тэрбээр амьгүй зүйлс гэж органик биш эд зүйлсийн тухай өгүүлж байсан бус харин механик бүтэц зохион байгуулалттай автомат хүний гараар бүтээгдсэн зүйлсийг хэлсэн байдаг.Мэдрэмж ой тогтоолт гэх зэрэг сэтгэцийн үйл явцуудыг цэвэр механик аргаар загварчилах боломжийг судалсны дунд хэл яриа оюун ухаан гэсэн хүний зан байдалын хоёр шинж л загварчлахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ.

Декарт рефлексийн зарчимд үндэслэн сурах чадвар мэт зан байдлын онцлог чадварыг тайлбарлах оролдлого хийж байжээ.Чухам ийм оролдлого хийсний улмаас түүнийг ассоцианизмийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор үздэг.Ятуу харсан нохой мэдээж түүн рүү дайрдаг харин буун дуу сонсмогц зайлан зугтдаг ч ятууг буудах үед гарсан буун дуугаар ятуу руу давхиж очдог болгон нохойг сургаж болно.Өөрийн хүсэл тачаалыг удирдаж сурахад энэ тун чухал.Оюун ухаангүй амьтдын хөдөлгөөнийг бага зэрэг хичээх юм бол өөрчилж болно.Үүнийг хүн дээр бүр амархан хэрэгжүүлж болох юм.Зориг тэвчээр муутай сул хүмүүс ч хичээвэл өөрийн хязгааргүй хүсэл тачаалыг барьж өөрийгөө удирдаж чадна гэж Декарт тодорхойлжээ.Материалист ассоциатив сэтгэл судлалын үндсийг тавигч Английн материалист гүн ухаантан эмч Дэйвид Гартли 1705_1757Декартын чиг хандлагын талаар бүр бүтэн зууны дараа шүүмжлэн бичиж байжээ.Тэрбээр анагаах ухааныг сонирхон судалж 1749 онд Хүний сэтгэхүйн тухай,түүний бүтэц үүрэг хэмээх бүтээл хэвлүүлжээ.Анатоми,физиологи,эмгэг судлал болон гүн ухааны салбарын баримт сэлтийг хангалттай авч хэрэглэсэн бол Декарт Хүний тухай хэмээх бүтээлдээ дэвшүүлсэн санаагаа хэрэгжүүлж чадах байсан.Баримт сэлт дутагдалтай байсаны улмаас тэр өөрийн санааг дэс дараалалтай хэрэгжүүлж чадаагүй.Декартын санаа дэс дараалал муутай байсаны гол шалтгаан нь түүний дуалист үзэл санаанаас үүдэлтэй юм гэсэн дүгнэлтийг Гартли хийсэн байдаг.Натуралист үзэл баримтлагчдын үзэл санааг хувьсан өөрчлөх замаар Декартын боловсруулсан амьд биеийн зан төрхийн механик үндсийн тухай онол нь мэдрэл булчингийн тогтолцоо болоод түүний гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг идеалист төөрөгдлөөс чөлөөлж чадсан юм.Рефлексийн зарчмыг Германы эмч,химич Г.Э.Шталь/1660-1734/ эсэргүүцсэн байдаг.Амьдралд тохиолдсон үйл явдлууд,физик,химийн баримт сэлтүүдийн хооронд ижил төстэй зүйл байдаг бол тун өнгөцхөн шинжтэй байх ёстой .Нэг ч органик үйл ажиллагаа автоматаар хийгдэхгүй.Бүгд сэтгэцийн хяналтан дор явагдана гэж баталж байв.Сэтгэцийн үүргийг шинэ санаа төрүүлдэг сэтгэхүйн үйл ажиллагаагаар хязгаарласан байдаг.Декартын үзлийг Шталь амьдралыг зохицуулах гэсэн хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэхдээ шууд авч ашигласан байдаг.Бие махбодийн хүлээн авах чадвар болон органик биш биесийн хөдөлгөөний чанарын ялгааг тогтоох анхны оролдлогыг Английн эмч,сэтгэгч Глиссон /1597-1677/ хийжээ.Глиссон механик талыг баримталсан үзэл санааг алдаатай болохыг шүүмжилж туршалтаараа нотлохыг оролдож байжээ.Цочроогчид хариу өгөх булчингийн чадварыг “амдьралын дотоод хөдөлгөөн” гэж үзэж , түүнийг “цочроох чадвар”хэмээх нэр томъёогоор илэрхийлсэн байдаг.Гэвч энэ үеийн байгалийн шинжлэлийн түвшин цочрох чанаруудын мөн чанаруудыг нээх хэмжээнд хараахан хүрч чадаагүй байсны улмаас түүний оролдлого төдийлөн амжилтанд хүрээгүй ажээ.

Мэдрэлийн нийлэмж –холбоосууд

17 зуунд Галилейн дараа хожим нь “шалтгааны”хэмээн нэрлэгдсэн сэрэхүй,хүртэхүйн талаарх шинэ үзэл баримтлал төлөвших урьдчилсан нөхцөл бүрдсэн байдаг.Мэдрэхүйн эрхтэнд далд нууц байдлаар тусгагддаг объектуудын “хэлбэр дүрс”,”төрөл зүйл”-ийн тухай схоластик онолын ноёрхлыг эвдсэнд уг үзэл баримтлалын ач холбогдол оршдог.

Уг үзэл баримтлалынхан сэрэхүйн нь зөвхөн үр дүн,ул мөр юм,сэрэхүй шалтгаан болж чадахгүй,амьдралд нөлөөлж ч чадахгүй гэж үзэж байсан тэр үед Гоббс ч яг ийм дүгнэлт хийсэн байдаг.Мэдэрхүйн шинж чанар гэж нэрлэгддэг шинж чанарууд нь зөвхөн материйн төрөл бүрийн хөдөлгөөн юм.Хөдөлгөөн хөдөлгөөнөө үүсгэн бий болгодог.Хөдөлгөөн бие махбодид үйлчилгээ үзүүлэх боловч,түүний дотоодод юуг шинээр үүсгэхгүй гэж тэр үзэж байсан.

Локкын туршилтын ачаар Шалеын боловсруулсан материйн анхдагч болон хоёрдогч шинж чанарууд,тэдгээрийн ялгааны тухай сургаал болон Декартын онолууд Европ дахинд тархаж чаджээ.Анхдагч шинж чанарууд гэдэг нь урт,нягтрал,хөдөлгөөн,хэлбэр юм.Эдгээрийг салган ойлгож боломгүй.Харин хоёрдогч чанарууд нь өнгө,дуу авиа,амт,үнэр юм хэмээн Гоббс тодорхойлсон.Лейбниц анхдагч болон хоёрдогч шинж чанаруудыг 17 зууны үеийнхээс огт өөрөөр томъёолохыг эрмэлзэж байжээ.Тэрбээр Локкыг эсэргүүцэж,хоёрдогч шинжүүд нь үүсмэл шинжтэй гэсэн санааг нь хүлээн зөвшөөрөхгүй юм.Лейбниц нь детерминст дүн шинжилгээний цоо шинэ ирээдүйг орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нээж өгч,изоморфизмын үзэл санааг анх түрүүн авч хэрэглэжээ.

Сэрэхүйн тухай ойлголт нь бие махбодийн гадаад талтай тогтоох харилцаа холбоог тусган илэрхийлж байсан бол,хоршил холбооны тухай ойлголт нь бие махбодид өмнө нь явагдаж өнгөрсөн,түүний дотоод харилцаа холбооны талаар өгүүлж байжээ.Харилцаа холбооны энэ механизмыг рефлексийн механизмын адилаар сэтгэцийн оролцоогүйгээр явагддаг,түүнээс эс хамаардаг зүйл гэж Лейбниц үзэж байхад Гоббс сэтгэл судлалын бүх ойлголтыг галилейн механикийн хэлээр тайлбарлахыг оролдож байжээ.Хүний бие махбодид хоёр түүнээс олон биет нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд сэтгэц нэг л үйлдэлд хариу үзүүлэх боловч бусдынх нь тухай эргэн санах чадвартай байдаг гэж Спиноза мэдрэлийн нийлэмж-холбоосын хуулийг Гоббсоос илүү тодорхой томъёолсон байдаг гэж тэр үзэж байв.

Декарт,Гоббс,Спиноза нар бүгд л мэдрэлийн нийлэмж-холбоосын механик загварыг бүтээсэн боловч тохирох нэр томъёог нь олж хэрэглэж хараахан чадаагүй ажээ.

Харин Локк “Туршилт.....”хэмээх бүтээлийнхээ 4 удаагийн хэвлэлд /1790/ мэдрэлийн нийлэмж-холбоос гэсэн утгыг илэрхийлсэн “ассоциаци” хэмээх нэр томъёог анх авч хэрэглэсэн байдаг.Тэрбээр ассоциацийн механизмыг Декартынхаар ойлгож,ассоциаци нь хэзээ нэгээ цагт эхлэж,дараа нь бүр дадал зуршил болчихсон тэр л замаар явж байдаг хөдөлгөөний шинж төдий зүйл юм хэмээн үзэж байжээ.Мэдрэлийн нийлэмж холбоосууд нь санмсаргүйгээр болон дадал зуршил болсны улмаас үүсэхээс биш ухамсартайгаар үүсэх нь үгүй.Тэдгээр нь зарим хүний ухаан санаанд дараа нь арилахгүйгээр гүн бат холбогдож,нэгдэх нь бий.Мэдрэлийн нийлэмж-холбоосууд нь үргэлж нэг нэгнийгээ дагацгааж байдаг.Жишээ нь: оюун ухаанд нэг шинэ санаа төрмөгц тэр даруй түүнтэй холбоотой өөр нэг санаа бий болж байдаг.Ийм байдлаар хоёроос илүү санаа нийлсэн тохиолдолд хэзээ ч салж сарнихгүйгээр хоорондоо холбоотой ниилмэл санаа болон хувирдаг байна.Үүнийг нийлэмж-холбоос гэж хэлдэг.



2009 оны хамгийн мэдүүштэй сэтгэл зүйн арван судалгаа

2010 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Amarbayasgalan

Доор дурдах 10 судалгааг хамгийн амьдралд хэрэгтэй бөгөөд мэдүүштэй гэж үзлээ.

1. Хэрвээ та ямар нэгэн үнэтэй зүйл авах болон дурсамжтай цагаа өнгөрөөх боломж хоёроос сонгох шаардлага гарвал цагаа зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзээрэй.

Сан Францискогийн их сургууль дээр хийсэн судалгааны дүнд таны хийж байгаа зүйлс чинь худалдаж авах эд зүйлсээс чинь хамаагүй илүү аж жаргал өгдөг байна. Үүнд хоёр шалтгаан байдаг байна. Эхлээд бидний дасах чанар бөгөөд ямар нэгэн зүйлийг худалдаж аваад хэдэн долоо хоногийн дараа хүсэл буурах болон нөгөө нь туршлага буюу өөрийн болгохоос илүүтэйгээр энэ нь харилцааг сайжруулж байнгийн өөрчлөгдөж байдаг нь онцлог байна. 2. Эхний сэтгэгдэл үнэлэмж дээр суурилдаг. Байгалийн Неврологийн тэмдэглэл сэтгүүл дээр нийтлэгдсэнээр сэтгэгдэл кодлож үлдээх явцад хамгийн их ажилладаг тархины хоёр хэсэг буюу amygdala болон posterior cingulate cortex нь сэтгэл хөдлөлөөр итгэл үүсч түүнээс эдийн засгийн холбогдолтой шийдвэрүүд болон үнэлэмж төрж байдаг гэсэн ойлголтыг няцааж бид амнаас "Сайн уу" гэсэн үг гарахаас өмнө үнэлэмжийг тодорхойлох гэж оролдож байдаг процессорууд болохийг олсон байна. Шинээр хүнтэй танилцахдаа бид бүхэн шууд хэлэхэд "Надад юу нь хэрэгтэй вэ? Юу нь ашигтай вэ?" гэсэн бодолтой байдаг байна.

3. Хүмүүсийн байнга төөрөлддөг "Мөнгөний хий үзэгдэл" буюу мөнгөний үнэ цэнэ болон мөнгөний хэмжээ Таны ажил таньд 2%-ийн цалингийн нэмэгдэл өгөхөд инфляц 4%-аар нэмэгдэж байх жишээтэй. Таныхаар та 2% илүү орлоготой болж байна гэвч санхүүгийн үзүүлэлт тань 2%-аар сууж байгаа гэдгийг анзаардаггүй. Америкийн Шинжлэх Ухааны Үндэсний Академи-с хийсэн судалгаанаас зөвлөхөд байгаа мөнгөөрөө юу авч болохоо бодох нь хир хэмжээтэй мөнгө авахаас чинь чухал юм байна.

4. Сэтгэл зүйн гүн эмгэг болон цочрооноос гарахад видео тоглоом туслах юм байна. Оксфордын Их Сургуулийн туршилтаар ямар нэгэн хүчирхийлэл үзсэн хүмүүсийг тетрис тоглуулахад тархин дахь санах ойн давтамжийг тайвшруулж байсан байна. Гүн цочролд орсон хүмүүст видео тоглоом тоглуулах нь оюун ухааны вакцин болж байжээ. Хүний санах ойн судалгаагаар хүнд цочрол үзсэн хүн 6 цагын дотор тухайн санамжаа бататгаж авдаг бөгөөд тухайн цаг үед хэрвээ тетрис тогловол ой санамжаа цэвэрлэж, хамгаалж авах боломжтой байна.

5. Бид өөрийгөө хянах моралийн жинлүүр дээр дэнжигнэж байдаг. Хэрвээ та гэрлийн шийдэн авах гэж яваад гэнэт цахилгаан хэмнэсэн арай үнэтэйг авах гэж байвал та энэ шийдвэрийг арай өөр зүйлээс болж гаргаж байна гэдгээ мэдэхгүй байгаа. Сэтгэл зүйн шинжлэх ухааны тэмдэглэл сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад бид өөрсдийн сайн зүйл хийх гэсэн тодотголтой саваа сэтгэлдээ дүүргээгүй тохиолдолд сэтгэл зовниж дээрхи шиг үйлдэл гаргадаг байна. Хэрвээ тухайн сав дүүрсэн гэж үзсэн тохиолдолд бид ёс суртахуунтай алхам хийхийг завддаггүй байна.

6. Хэрвээ ямар нэгэн шалгуурт бэлдэж байгаа бол зөвхөн түүндээ нарийвчлан бэлдэх нь илүү үр дүнтэй юм байна. Танин мэдэхүйн шинжлэх ухааны сэтгүүл дээр гарсанаар мэргэжлийн шатарчид тэмцээнд бэлтгэхдээ ямарваа нэгэн өгөгдсөн тохиолдолд хийх нүүдлээ төгс болтол бэлдсэн нь тэмцээн дээр маш эерэг амжилтууд дагуулдаг болохыг нотолсон байна. Өөрөөр хэлбэл энгийн өрөг хийж бэлтгэл хийсэн шатарчдаас илүү тусгайлан онцгой тохиолдлуудад бэлтгэсэн тамирчид бусдаасаа илүү тогложээ.

7. Хэрвээ чамд хүн юм зарах гээд байгаа бол сэтгэл зүйн зайгаа түүнээс сайн барих хэрэгтэй. Сэтгэл зүйн шинжлэх ухаан сэтгүүлд гарсанаар сэтгэл хөдлөлийн дууриалт буюу биднээс гарч буй сэтгэл хөдлөлийг дууриаснаар хүнийг хуурч болдог байна. Дууриах үйлдэл сайн гаргадаг хүмүүс бидний сэтгэл зүйн зайнд нэвтэрч хамгаалалтыг сулруулдаг байна.

8. Уучлалт гуйх нь хоёр талд хоюуланд нь маш их ач холбогдолтой Хүүхдийн сэтгэл зүй судлал блогийн хийсэн судалгаанаас уучлал гуйсан тохиолдолд хүлээн авагч буруу зүйл хийсэн талыг илүү ойлгож тайвширдаг байна. Мэдээжийн юм шиг сонсогдож байгаа авч судлаач нар энэхүү үйлдэл нь илүү нарийн болохийг олж тогтоосон байна. Тухайн уучлал гуйж буй хүний гэмшил нь бидний ертөнцийг үзэх үзлийг бататгаж өгдөг байна. Энэхүү судалгаа үнэн ч бай, худлаа ч бай бардам зангаа татаад уучлал гуйж байгаарай найзуудаа.

9. Бид бараг бүх зүйлээс уйддаг. Харин энэ уйдалтыг буцааж болох нь Хэрэглэгчдийн судалгаа хийдэг сэтгүүл дээр хүмүүс олон сонирхолтой зүйлд автагдаж дуртай зүйлээсээ уйддаг гэсэн байна. Хүмүүс, хоол, хөгжим, кино, үнэт зүйлс гээд олон зүйлд сатаарч байдаг бөгөөд сонирхохоо больсон ганц зүйлдээ түр зуур анхаарлаа хандуулах дасгал хийх ёстойг зөвлөж байна. Бид өмнө нь мэдэрсэн мэдрэмжээ авахын тулд өөрсдийгээ тухайн туршлагийг эргэж санахын тулд зарим нэг зүйлсээс анхаарлаа холдуулах шаардлагатай байна. Жишээ нь: Сонсоод, сонсоод уйддаггүй байсан хамтлагаасаа уйдлаа гэж бодъё. Судалгаанаас зөвлөж байгаагаар тухайн үед сонсож байсан бусад хамтлагийн дуунуудаа сонссоноор өөрийнхөө дуртай хамтлагаа эргэж санах бөгөөд энэ нь эргэж тухайн дуунуудад дуртай болох боломжыг нээх юм.

10. Эрчүүдэд: Хэн нэгэнтэй муудаж, хэрүүл хийхдээ үгээ маш болгоомжтой сонгоорой. Эрүүл мэндийн сэтгэл зүй сэтгүүл дээрхи судалгаанаас харахад стресс ихтэй хэрүүл маргалдааны үед хүний тархи химийн коктейлтэй ихэвчлэн уургаас бүрдэх cytokines ялгаруулахыг шаарддаг бөгөөд эдгээр нь халдварийн үед биеийн эсэргүүцэл үзүүлэх эсүүдийг ихээр оруулсан байдаг байна. Ихээр ялгарсан тохиолдолд энэхүү уураг нь зүрх судасны өвчин, чихрийн євчин, артрит болон зарим нэг хорт хавдарууд үүсэх аюултай байна. Судалгаанаас харахад тухайн бодис биед хэр хэмжээгээр ялгарч ямаршуу хэмжээний хохирол учруулах нь тухайн хүний маргааны хэр халуухан байгаагаас шууд хамааралтай болох нь тогтоогдсон байна. Хамгийн сонирхолтой нь cytokines нь эрэгтэй хүнд цагын эрхээр нэмэгдээд байдаг байхад эмэгтэй хүнд байдаггүй байх нь. Яагаад гэж асуумаар байна уу? Магадгүй хүүхнүүд харилцааны тал дээр биднээс дээр байх эсвэл зүгээр л энэхүү биологийн сугалаанд аз таарсанд байх.

Сэтгэл судлал

2010 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Amarbayasgalan
 
 
…Хүн ямарваа нэг түр зуурын сэтгэл хөдлөл, түр зуурын зовлон шаналал, түр зуурын сэтгэл гутралаасаа болж амиа хорлоход би тийм дуртай биш…Тэхдээ? Бас?…Тэгвэл яагаад амиа хорлохыг дэмждэг юм бэ? гэж асуу л даа…Би зүгээр л амиа хорлолт, түүний мөн чанарыг нөгөө талаас нь харж үзээсэй л гэж хэлэх гэсийм…Илүү нарийн ярьвал философи болно л доо…Үхэх үнэхээр тийм муу зүйлүү? Ялангуяа өөрөө өөрийгөө? Тэр хүний хувьд хичнээн зориг шаардагдах бол? Хичнээн их сэтгэл шаналал, зовлон гуниг түүнд байна? Бүүр миний төсөөлж чадахааргүй тийм их үү? Хэн дуртай нь амиа хорлож чаддаггүй…Нэг өдөр зүгээр би хэн нэгэнд уурлаад, бүх юм утгагүй санагдаад,гутраад амиа хорлохоор шийдлээ гэж бодъё…Тэгээд яг хутгаа гар дээрээ тавьлаа, эсвэл эмийн сангаас 30 боодол демидрол аваад гэртээ орж ирээд усанд уусгаад ам руугаа ойртууллаа…Яг энэ агшинд юу бодогдох вэ? Элдвийн зүйл бодогдоод, хэн нэгнийг өрөвдөөд, хэн нэгэнд хайртай болохоороо амиа хорлож чадсангүй болог…Яагаад зарим нэгн чадаад, зарим нь чадсангүй вэ? Надад зүгээр л үхэхэд хангалттай шалтгаан байсангүй, үхэх зориг ч байсангүй, магадгүй амьдралд хайртай хэвээрээ байгаан байж…За тэгээд би чаддагүйн байжээ…Тэгвэл миний нэг найз яагаад амиа хорлочвоо? Тэр надас илүү зоригтой байсан уу? эсвэл үхэх шалтгаан надаас илүү түүнд байсануу???????……..Түүнийг би буруутгахгүй ээ…Түүний бодол өөрөө өөртөө зөв л байсан…Тэр хүн хэн нэгэнд, бидэнд таалагдах гэж амьдраагүй…Тэр бол эрх чөлөөт хувь хүн…Яагаад бид түүнийг хориглох, буруутгах, үзэн ядах ёстой гэж…Хууль дүрэм талаас ярьвал хүн амьд явах эрхтэй болохоос амьд явах үүрэгтэй байдаггүй…Үүргийг хүн биелүүлэх ёстой, харин эрхийг эдэлсэн ч болно, эдлээгүй ч болно…Тиймээс одоохондоо хуулийн талаас буруутгах үндэслэл байхгүй ээ…Нийгэм талаас авч үзье…Ихэнх нь дургүй…Яагаад? Яагаад гэвэл анхнаасаа хүмүүст энэ бол буруу, жигшмээр зүйл гээд ойлгуулчиж…Хүн анх авсан ойлголтоороо л явдаг…Яг л чамайг хэлд ороход нар луу заагад энэ бол нар гэж чамд заасан шиг…Хүмүүсийн ихэнх амиа хорлолтыг буруу гэж үзсэн тэр чигээрээ л байна…Шууд утгаараа үхэл бол аймаар?…Ялангуяа тэр аймаар зүйлийг бүүр өөрөө хүсээд тийшээ очдог? Амиа хорлогчид /аймаар-үхлийг хүсэгчид/ аймаар зүйл рүү сайн дураараа явсан болохоор л тэнэг, ухаангүй, арчаагүй… – Хүмүүс зүгээр ийм л бодолтой байна…